Үйлдвэрлэгчид 60 гаруй сая төгрөгийн бараа борлуулав
2018-10-10 17:01:30, 618
Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг “Хөвсгөл түншлэл” үзэсгэлэн худалдаа болж 71 аж ахуйн нэгж, иргэн оролцож үйлдвэрлэгчид 60 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, шилдэг аж ахуйн нэгжийг тодрууллаа.
Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн "Гран при" шагналыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Г.Тунгалаг захиралтай “Шинэ амттан” ХХК жимс, жимсгэний бүтээгдэхүүнүүд,  шилдэг инноваци технологийн шийдэлтэй бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймгийн МСҮТөвийн багш Д.Пүрэвсүрэнгийн “Мино” загварын шорлогийн зуух,  шилдэг урлаг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн н.Идэрзоригтын  цаасан шуумал бүтээлүүд, орон нутгийн шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр Мөрөн сумын өрхийн үйлдвэрлэгч Долгорсүрэнгийн уламжлалт монгол гуталнууд шалгарчээ. Мөн  шилдэг уламжлалт бүтээгдэхүүн Цэцэрлэг сумын малчин Равдан монгол ахуйн суран эдлэлүүд, шилдэг шинэлэг технологийн бүтээгдэхүүн Мөрөн сумын Д.Нарантуяа захиралтай “Тэс гүн” ХХК талх, багет, үртэй бор талх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн Улаанбаатар хотын Б.Ундрах Эрдэнэ захиралтай ”Бөмбүүлэй” хүүхдийн хувцасны үйлдвэр хүүхдийн хувцаснууд,тус тус шалгарсан байна.
 
 
                                                                                                                                                                                         Б.Гантуяа 


Үйлдвэрлэгчид 60 гаруй сая төгрөгийн бараа борлуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0