Хөвсгөл аймагт мал зүйчдийн мэргэжлийг иргэдэд сурталчлах, ахмадуудаасаа суралцах, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилтын хүрээнд “Мал зүйчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж сум бүрийн төлөөлөл болсон 60 мал зүйч оролцлоо. Зөвлөгөөнөөр сүүлийн үед мал сүргийн тоо толгой нэмэгдэж улсдаа тэргүүлж байгаа сайн талтай боловч бэлчээрийн даац хэтэрч байгаад анхаарах хэрэгтэй болсон. Мөн хоймор нутгийн мал сүргийн сор Дархад хонь, Эрчмийн хар ямаа, Хогоргын монгол үхрийг бусад аймгууд сонирхож буй бөгөөд Дорнод аймгаас ирж авч байлаа. Энэ асуудалд өөрснөө анхаарч аймгийнхаа сум бүрийн малын үүлдэрийг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх нь чухал байгааг ахмад мал зүйчид онцолж байв. Мал сүрэг нь эрүүл цөөхөн аймгийн нэг нь Хөвсгөл. Цаашид эрүүл бүс нутгаа хамгаалж, малынхаа үүлдэрт анхаарч ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллах зорилгоор Хөвсгөл аймгийн Мал зүйчдийн холбоо байгууллаа.
Мал зүйчдийн холбоо байгууллаа |
|
Сэтгэгдэл бичих