Цас орсны улмаас ургац хураалт хойшилжээ
2018-10-10 15:13:23, 699
Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт цас орсоны улмаас ургац хураалт хойшиллоо. Аймгийн хэмжээнд ургац хураалт 90 орчим хувьтай. Тухайлбал, Рашаант сум 100 гаруй га, Их-Уул 60 га, Тариалан сум 500 гаруй га талбай цасанд дарагджээ. Цасанд дарагдсан талбайгаас хаягдал гарах учраас буудай төлөвлөсөн хэмжээнээс буурч магадгүй аж. Тариаланчид 2352 тн төмс, 1377 тн хүнсний ногоо хураан авчээ. Цаг агаар тогтуун байвал энэ долоо хоногт ургац хураалтыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.


Цас орсны улмаас ургац хураалт хойшилжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0