Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хатгал тосгонд 49 жилийн дараа Гал унтраах аврах 69 дүгээр анги байгуулагдаж шинэ байрны нээлтээ хийлээ. Сүүлийн үед гадаад, дотоодын жуулчид Хатгал тосгоны Хөвсгөл нуурыг зорих нь эрс нэмэгдсэн учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гал гарсан үед хугацаа алдахгүй авран хамгаалах тусламж үзүүлэх зорилтын хүрээнд ОБЕГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ОБГ хамтран шинэ ангийг нээж байгаа аж.
Тус анги 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ихэнх нь орон нутгийн иргэд юм. Гал унтраах аврах 69 дүгээр ангийн шинэ байрны нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд болон тэртээ 1969 онд Гал хамгаалах анги байгуулагдаж байхад ажиллаж байсан ахмадууд оролцлоо. Хатгал тосгон нь аймгийн төвөөс 100 гаруй километрийн зайтай учраас орон нутагт гал гарах, усны осол болох гэнэтийн асуудал гарсан тохиолдолд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд шинээр аврах, гал унтраах анги байгуулагдсанаар аливаа эрсдлийг даван туулах, цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдэж байгаа аж.
Хатгал тосгон гал унтраах, аврах ангитай боллоо |
|
Сэтгэгдэл бичих