Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгджээ. "Петровис" компанийн дизель түлш 2170 төгрөг байсан бол 2310 болж 140 төгрөгөөр, "АИ-92" 1920 төгрөг байсан бол 2020 болж 100 төгрөгөөр, "А-80" 1740 төгрөг байсан бол 1840 болж 100 төгрөгөөр, "А-95" 2180 төгрөг байсан бол 2240 болж 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш гуравдугаар сард 90-240, долдугаар сард 70-90 төгрөг, 10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин шатахууны үнэ нэмэгдээд байгаа ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгдлээ |
|
Сэтгэгдэл бичих