Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 29. Сумъяа гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 17 цаг 38 минутанд хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй |
|
Сэтгэгдэл бичих