“Цэмцгэр Мөрөн” төсөлд ажилгүй иргэдийг хамруулав
2018-10-05 13:11:20, 817
Хөвсгөл аймгийн ХХҮГ, Мөрөн сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний төв хамтран иргэдийг эрүүл орчинд ая тухтай амьдрах боломжийг олгох зорилтын хүрээнд “Цэмцгэр Мөрөн” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй идэвхтэй ажил хайж байгаа 25 иргэнийг түр ажлын байраар хангаж  Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчидтай хамтран хатуу хучилттай авто зам, явган хүний замын хурсан шороог шүүрдэж цэвэрлэх, засмал замаас хоёр тийш 10 м орчны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж буй. Төсөл эхэлснээс хойш гурав хоногийн хугацаанд нийт 9,24 км замын шороо, засмал замын хоёр талын хог хаягдлыг цэвэрлэж нийт 8 тонн хог хаягдлыг хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэжээ. Мөн иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх “Цэмцгэр Мөрөн” төсөлд нэгдэхийг уриалав.
 
Б.Гантуяа  


“Цэмцгэр Мөрөн” төсөлд ажилгүй иргэдийг хамруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0