Бэлчээрийн даац 40 гаруй хувьд хэтэрсэн байна
2024-10-24 10:32:18, 174

Хөвсгөл аймгийн өвөл хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрсэн гарсан гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний төвийн синоптик инженер Х.Цогжаргал мэдээллээ.

Бэлчээрийн даац Цагаан-Уул сумын Шарга, Бүрэнтогтох сумын Их-Уул, Төмөрбулаг сумын Тээл, Нарийн, Тосонцэнгэл сумын Тээл, Сэлэнгэ, Түнэл сумын Алтгана, Баян-Эрхэт багийн нутагт олон дахин хэтэрч улаан гарсан байгааг анхааруулж байлаа.

Мөн Баянзүрх, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Галт, Жаргалант, Тосонцэнгэл сумын зарим багийн нутгаар 3-5 дахин хэтэрч улбар шар түвшинд гарсан байна.   

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан нутгийн хойд, зүүн хойд хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан байна.

Гэвч хүйтний улиралд гэнэт их хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсэж, мал бэлчээрлэх боломжгүй болдог.

Иймээс ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтан бэлтгэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Б.Ганаа

 

 

 

 



Бэлчээрийн даац 40 гаруй хувьд хэтэрсэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0