Булган аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн М.Баасанжавт Хөвсгөл аймгийн үндэсний бөхийн холбооноос хүндэтгэл үзүүллээ.
Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлсэн юм.

Аймгийн арслан М.Баасанжав “Би Улсын харцага Г.Элбэг багшийн удирдлага дор 21 наснаасаа эхлэн монгол бөхийг сонирхон хичээллэж эхэлсэн.
Хөвсгөл нутгийнхаа нэрийг дуурсгасан сайн бөх болох мөрөөдөлтэй.
Өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө хичээсээр үр шимийг нь эхнээс нь хүртэж эхэлж байгаадаа баяртай байна.
Дэмжиж урам өгч буй бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашид улам их хичээх болно” гэдгийг хэлж байлаа.
Б.Тамир
| Арслан цол хүртсэн М.Баасанжавт хүндэтгэл үзүүллээ |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих