Залуу малчид туршлага судлав
2018-10-04 15:20:57, 718
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар “Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сум бүрийн төлөөлөл болсон малчин залуусыг Улаанбаатар, Дархан, Төв, Орхон аймагт туршлага судлуулах арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Мал маллаж амьдарч байгаа 70 залуу “Сүү” ХК, “Говь” ХК-ийн үйл ажиллагаа болон фермерүүдтэй танилцаж туршлага судалсан байна. Малчин залуус цаашид мал маллахдаа болон сүү цагаан идээ боловсруулахад анхаарах олон шинэ мэдлэг мэдээлэлтэй болж малын тоонд бус чанарт мах, сүүний чиглэлийн үүлдэр болгоход анхаарна гэдгийг онцолж байлаа. Малчин залуусын туршлага судлах арга хэмжээний зардлыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хариуцаж залуусыг дөрөв хоног туршлага судлах аяллыг амжилттай зохион байгуулжээ.
 
                                                                               Б.Гантуяа 


Залуу малчид туршлага судлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0