Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд иргэд сум, орон нутгаасаа гадаад паспортоо захиалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Их-Уул, Тариалан, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын иргэд цахим гадаад паспортыг сумаасаа захиалж байна.
Энэ ондоо багтаан Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр суманд тус үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Иргэд заавал аймгийн төв явж зардал чирэгдэл болохгүйгээр орон нутгаасаа гадаад паспортоо захиалж цаг хугацаа, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байгааг хэлж байлаа.
Хөвсгөл аймагт өнгөрсөн он 7441 иргэн гадаад паспорт захиалсан бол он гарсаар 1324 иргэн захилгаа өгчээ.
Б.Тамираа
4 сумын иргэд гадаад паспортыг орон нутгаасаа захиалж байна |
Сэтгэгдэл бичих