Мөсөн баримлын уралдаан эхэллээ
2024-02-29 13:56:07, 451

“Хөх сувд-2024” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг  олон улсын наадамд амжилттай оролцож байсан  мөсөн урлал хийдэг 20 гаруй урлаачид хийж эхэллээ.

 

Энэ жил урлаачдад ямар нэгэн сэдэв өгөөгүй бөгөөд чөлөөт сэдвийн хүрээнд хийсэн бүтээлүүдээс шилдгүүдийг тодруулах юм байна.

Мөн тусгай хамгаалалттай газрын алба хаагчид  байгаль дэлхийгээ хайрлах орон нутгийн онцлог бүхий бүтээлүүдийг мөсөөр урлаж байна.

 

Энэ жил Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр мөсөн шагайн тэмцээн, мөсөн сурын харваа, дарвуулт завины үзүүлбэр, тахтай морин чарганы уралдаан, цасны мотоциклын үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой уралдаан тэмцээн болно.

"Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

Б.Тамираа 



Мөсөн баримлын уралдаан эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-01 21:54:49
    ???????? : Сайхан бна аа