Хуримтлалтай хилчин аяныг эхлүүллээ
2024-01-29 10:49:21, 260

  Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон хилчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, “Өнөөдрийн хуримтлалаар ирээдүйн сайхныг санхүүжүүлье” уриан дор “Хуримтлалтай хилчин” аяныг эхлүүллээ.

Тус аяны хүрээнд хилчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулахаас гадна харилцан ажиллагаатай банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран банкны төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, хилчид хуримтлал үүсгэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Хөвсгөл аймгийн нэг онцлог нь ард иргэдийн аж амьдрал нь хил хамгаалах байгууллага, хил хамгаалах үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг явдал юм.

 Учир нь тус  аймагт байнгын ажиллагаатай нэг отряд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн 1/8 хувийг дангаараа хариуцан ажилладаг.

Хөвсгөл аймгийн  Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган суманд заставууд  хил хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Б.Тамираа 

 



Хуримтлалтай хилчин аяныг эхлүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0