Алга болсон иргэнийг хоёр дахь өдрөө эрэн хайж байна
2018-10-02 21:33:42, 564
Есдүгээр сарын 30-ны 19:30 минутын орчим сураггүй алга болсон Мөрөн сумын харьяат эрэгтэй 55 настай иргэн Б-г эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Алга болсон Б гэх иргэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Урандөш гэдэг газар өндөр настны сувиллын газар сувилуулж байсан сэтгэцийн эмгэгтэй нэгэн аж. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, орон нутгийн есөн иргэн, нийт 21 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр тус сумын Эрчим багийн Хилэнтийн гүүрнээс Өгөөмөр, Урандөш, Баян-Уул гэдэг газар болон Дэлгэр мөрөний эрэг дагуу нийт 130 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож 10 дугаар сарын 02-ны өглөөний 07 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхэлжээ.


Алга болсон иргэнийг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0