Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өглөөний 7 цаг 48 минутад 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.
Тус аймагт өнгөрсөн онд 3,5 магнитудаас дээш хүчтэй 33 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Тамираа
Хөвсгөлд 4 магнитудын хүчтэй газар хөдлөв |
Сэтгэгдэл бичих