Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд цас их орж өвөлжилт хүндэрч буйн улмаас зудын эрсдэлийн үнэлгээ хийх баг газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцсан байна.
Тус сумын Мунгараг, Тоом, Шивлэг, Төгөл, Соёо, Гун багуудын нийт 113 өрхийн бод мал 6589, бог мал 2365 нийт 9418 толгой мал Хатгал, Арбулаг, Түнэл, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ зэрэг сумдад отор нүүдэл хийж байна.
Улаан-Уул сумын багуудын нутгаар цасан бүрхүүлийн дундаж зузаан 21- 40 см, хамгийн их зузаан 40 -85 см байна.
Сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн хугацаанд зудын эрсдэл нь 8.02 буюу их эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй гарсан байна.
Б.Ганаа
Улаан-Уул сум зудын их эрсдэлтэй гэж үнэлэгдлээ |
Сэтгэгдэл бичих