Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5660189 толгой мал тоолуулж улсдаа тэргүүллээ.
Нийт малын тоо өмнөх оноос 593906 толгойгоор буюу 9,5 хувиар буурсан байна.
Хөвсгөл аймгийн нэг онцлог бол 6 дахь хошуу мал болсон цаа бугыг тоолдог. Энэ жил 2928 толгой цаа буга тоолуулж, өмнөх оноос 388 толгойгоор өсжээ.
Тус аймгийн хэмжээнд нийт малын тоогоор Цагаан-Уул сум 449841 толгой мал тоолуулж аймагтаа тэргүүллээ гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор улсад тэргүүллээ |
Сэтгэгдэл бичих