Улаан буудайн хэрэгцээг орон нутагтаа 100 хувь хангана
2023-12-21 13:16:41, 166

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 17080 га-д үр тариа, үүнээс 16856,9 га-д улаан буудай, 257 га-д төмс, 243 га-д хүнсний ногоо, 925 га-д малын тэжээл, 2022 га-д тосны ургамал, 101 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 20628  га-д тариалалт хийсэн.

Ургац хураалтаар  23313 тн үр тариа, үүнээс 22901 тонн улаан буудай, 229 тн арвай, 183 тн овьёос,  2330 тонн төмс, 3870 тонн хүнсний ногоо, 1213 тонн  тосны ургамал, 2955 тонн малын тэжээлийн ургамал, 70 тонн жимс жимсгэнэ тус тус хураан авсан.

Орон нутагт улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсний 65 хувь, хүнсний ногооны 40 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн байна.

 Мөн улаан буудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 10 мянган тонн буюу 40 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 711 тонн буюу 15 хувиар өссөн байна.

Тус  аймагт энэ онд хөдөө аж ахуйн чиглэлээр 92 аж ахуй нэгж, иргэнд 8,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн.

 Газар тариалангийн чиглэлээр 30 аж ахуйн нэгж, иргэн 5,4 тэрбум  төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үүний үр дүнд газар тариалан эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэн, ажлын байраа нэмэгдүүлж, улаан буудай, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн үр дүн гарчээ.

Б.Ганаа

 



Улаан буудайн хэрэгцээг орон нутагтаа 100 хувь хангана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0