Нүүдэлчин ахуй соёлын өвийг тээж яваа эмэгтэйчүүдтэй хамтран нутаг орноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнес үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос “Тайгын бэрүүд” төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын 140 орчим эмэгтэйчүүдийг сургалтад хамруулж “Тайгын бэрүүд” бүлгийг байгуулжээ.
“Тайгын бэрүүд” бүлэг хогоо ангилж, байгальд шингэхгүй бүхнийг хэрэглэхгүй, рашаан усныхаа ундарга эхийг хүн, мал, машины мөрөөр даруулахгүй, мод тайрч бус тарьж амьдралынхаа журамт үүргийг нэр төртэй биелүүлэхийг сум орон нутагтаа уриалсан байна.
Мөн байгалийн баялгийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж буй сөрөг байдлыг бууруулж, байгаль орчин ахуй соёлд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх мэдлэг ойлголтыг нийтэд түгээх үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.
Цаашид “Тайгын бэрүүд” бүлэг гол усны эх ундаргыг хамгаалах, хүүхэд залуус, сумын иргэдэд уур амьсгалын өөрчлөлт түүнд сөргөөг нөлөөлж буй хүний хүчин зүйлийг бууруулах, байгальд ээлтэй өрхийн бизнес эрхлэх чиглэлээр сургалт, олон нийтийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Б.Ганаа
“Тайгын бэрүүд” төсөл хэрэгжиж байна |
Сэтгэгдэл бичих