Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг өнөөдрөөс эхлэн гурван чиглэлд хийж эхэллээ.
Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого энэ сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Тус аймагт мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогод 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Цэцэрлэг, Улаан-уул, Цагааннуур, Баянзүрх, Шинэ-Идэр, Галт, Жаргалант зэрэг суманд цас их орсны улмаас зарим айл өрхүүдэд машин очиход хүндрэл гарч байгаа гэнэ.
Хөвсгөл аймаг өнгөрсөн онд 6 254 494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Б.Ганаа
Хяналтын тооллогыг 3 чиглэлд хийж эхэллээ |
Сэтгэгдэл бичих