Аяны жолоо компани хүүхдэд зориулсан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2023-12-08 11:01:56, 251

 Хөвсгөл аймгийн Аяны жолоо ХХК хүүхдэд зориулсан, импортыг орлох  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь орон нутгийн хөрсөнд ургасан органик бүтээгдэхүүнийг ашиглан хүүхдэд зориулсан транс тосны агууламжгүй аминдэмээр баялаг хүнсийг үйлдвэрлэж байна.

"Аяны жолоо" компани нь1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

 

Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог юм.

Тус лабораторид Аяны жолоо компаниас гадна бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилж жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.

Б.Ганаа

 



Аяны жолоо компани хүүхдэд зориулсан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0