3-наас 4-нд шилжих шөнө нийт нутгаар хур тунадас орно
2018-10-02 16:47:18, 776
 
 
Малчид, тариаланчид, ард иргэдиййн анхааралд: 3-наас 4-нд шилжих шөнө нийт нутгаар хур тунадас, ялангуяа нутгийн төв ба зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
 
2018 оны 10 дугаар сарын 02-ны 20 цагаас 10 дугаар сарын 03-ны
 
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө нутгийн баруун, баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөндөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
 
Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
 
2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Хөвсгөл аймгийн нутгаар: 4-нд нийт нутгаар хур тунадас, нутгийн төв ба зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орно. Салхи 4-нд нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна, бусад хугацаанд их төлөв баруунаас секундэд 3-8 метр. Нийт нутгаар эрс сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
 
Мэдээ зохиосон синоптик инженер: Ж.Тэгшбаяр


3-наас 4-нд шилжих шөнө нийт нутгаар хур тунадас орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-26 19:22:17
    ?????: хуруун дээр тэмдэг тавихгүй байгаа юм уу