М.Батсүх: Мөрөөдлөө биелүүлж Дельтаплан онгоцыг амжилттай туршлаа
2023-11-06 15:46:17, 702

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.Батсүх  өөрийн оюун ухаанаа хөгжүүлэн төрөл бүрийн техникийг хийж туршиж иржээ.

 

Тухайлбал цасны мотоцикл, завь зэргийг өөрийн гараар хийжээ.  Тэрээр онгоц хийж нисэх мөрөөдөлдөө хөтлөгдөн олон жил туршилт хийсэн байна.

 

Түүний мөрөөдлийг биелүүлэхээр үр хүүхдүүд нь Дельтаплан онгоцны загварыг авч өгсөн байна.

 

М.Батсүх тоноглол болон угсрах ажлыг өөрөө хийж өчигдөр анхны нислэгээ амжилттай хийсэн байна.

Дельтаплан нь хэт хөнгөн ихэвчлэн нэг хүнээр нисэхэд зориулагдсан онгоц юм байна.

 

 Нислэгийн удирдлага нь тэнцвэртэй бөгөөд нисгэгч өөрөө түдгэлзүүлэх цэгтэй харьцуулахад хөдөлгөөний улмаас массын төвийг шилжүүлэх замаар хийгддэг ажээ.

Тус онгоцны далавч 10 метрийн өргөнтэй жин 200 кг хөдөлгүүрийн дээд хурд 80-100 гаран км цагийн хурдтай ажээ.

Б.Ганаа

 

 

 

 



М.Батсүх: Мөрөөдлөө биелүүлж Дельтаплан онгоцыг амжилттай туршлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0