120,000 толгой хонийг экспортод бэлтгэн нийлүүлнэ
2023-11-02 12:28:25, 287

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 6,254,095 толгой мал тоологдсон.

 Энэ онд хүнсэнд 366,119 толгой мал, зах зээлд 1,545,937 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Энэ ажлын хүрээнд 120,000 толгой хонийг Улаанбаатар Мах Маркет ХХК-тай хамтран экспортод бэлтгэн нийлүүлэхээр болж энэ сараас эхлэн хонь бэлтгэн нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тус аймагт  мал төхөөрөх, мах боловсруулах зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

 Ирэх оны хаврын улиралд аймгийн төвийн махны хэрэгцээнд нийлүүлэх махны нөөц бүрдүүлэх ажлыг мах боловсруулах үйлдвэрүүд, хөргүүртэй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн оролцоотойгоор 580 тонн мах нөөцлөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Б.Тамираа

 



120,000 толгой хонийг экспортод бэлтгэн нийлүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0