“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Хөвсгөл аймгийн хараагүйчүүдийн салбар зөвлөлтэй хамтран “Бэрхшээл хүнд биш нийгэмд байдаг” уриан дор сэдэвт өдөрлөг боллоо.
Энэ үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайль номын санг тус төвд нээж, брайль үсгээр хэвлэгдсэн уран зохиолын ном, сиди зэрэг бусад төрлийн ном сурах бичгүүдийг унших боломжтой боллоо.
Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд туслах хэрэгслүүдийг төрөөс хөнгөлөлттэй үнээр хаанаас авч болох талаар сургалт, судалгаа, саналт хүсэлт аван мэдээлэл өгч байлаа.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх ажээ.
Б.Ганаа
Брайль номын сантай боллоо |
Сэтгэгдэл бичих