Нохойд хазуулах тохиолдол нэмэгджээ
2018-10-01 17:03:52, 852
Хөвсгөл аймгийн хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар 261 хүн галзуу өвчний сэжигтэй мал болон нохойд уруулж эмнэлэгт хандан галзуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Мөрөн суманд  есөн сарын байдлаар 132 хүн нохойд уруулж эмнэлэгт хандсанаас ихэнх нь буюу 85,6 хувь нь эзэнтэй нохойд хазуулжээ. Сүүлийн үед нохой бүхий айл, иргэд нохойгоо уяхгүй байх, уясан ч бат бөх уяаагүй, мөн иргэд анхаарал болгоомжгүй байдлаас  үүдэж эрсдэлд өртөх нь их байгаа талаар албаны хүн мэдээлэв. Хавар болон намрын цагт нохойн ороо орж олноор бөөгнөрч, зан араншин өөрчлөгддөг тул ард иргэд анхаарал болгоомжтой байх, нохой бүхий айл иргэд нохойгоо бат бөх уях, нохойд уруулж ноцуулахаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс анхааруулав.
 
                                                                             
 
   Б.Гантуяа 


Нохойд хазуулах тохиолдол нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0