Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 20342 га-аас 6672 га талбайд хураалт хийж ургац хураалт 32 хувьтай байна.
Үүнээс 4621 га-аас 6007 тонн үр тариа, 95 га-аас 855 тонн төмс, 135 га-аас 1350 тонн хүнсний ногоо, 756 га-аас 3024 тонн тэжээлийн ургамал, 1065 га-аас 1259 тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 17080 га-д үр тариа, үүнээс 16856,9 га-д улаанбуудай, 257 га-д төмс, 243 га-д хүнсний ногоо, 925 га-д малын тэжээл, 2022 га-д тосны ургамал, 101 га-д жимс, жимсгэнэ нийт 20628 га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 26750 тонн үр тариа, үүнээс 26555 тонн улаанбуудай, 3264 тонн төмс, 3159 тонн хүнсний ногоо, 1213 тонн тосны ургамал, 2955 тонн малын тэжээлийн ургамал, 50 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.
Б.Туяа
Ургац хураалт 32 хувьтай байна |
Сэтгэгдэл бичих