Аравдугаар сарын 01-н буюу олон улсын ахмадын баярын өдрийг Хөвсгөл аймгийн ахмадууд Хотгойдын баатар Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэв. “Тус аймаг энэ оныг “Ахмад настнаа дэмжих-Амьдрах орчноо сайжруулах” жил болгон зарлаж ахмадуудад чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна” гэж ахмадын баярын нээлтийн арга хэмжээнд Засаг дарга Л.Ганболд онцолж байлаа. Жилийн ажлын хүрээнд аймгийн төсвөөс 150 сая төгрөг баталж ахмад настны урлаг, спортын наадам, анхдугаар чуулган зохион байгуулж, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах, аливаа үйлчилгээнд дараалал харгалзахгүй хамруулах, орон гэргүй ахмадууад гэр орон олгох, зэрэг ажлыг шийдвэрлэсэн байна. Мөн ахмад настны "Эрчим-1", Хөвсгөл нуурын эрэгт байрлах "Эрчим-2" амралт сувиллын газрыг 200 орчим сая төгрөгөөр өргөтгөж тохижуулжээ. Баярын арга хэмжээ спортын тэмцээн наадмаар аймгийн бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Ахмадууд Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөлөө |
|
Сэтгэгдэл бичих