“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа дэмжихээ илэрхийлсэн.
Ханх-Хатгал чиглэлийн 186 км авто зам тавигдсанаар Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрут бий болж, Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засаг нь сайжрах боломжтой.
Ханх Мондын боомтоор жилд 30 гаруй мянган иргэд зорчдог бол хатуу хучилттай авто замтай болсноор аялагч иргэдийн тоо 2-3 дахин нэмэгдэнэ.
Мөн Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэж тээвэр ашиглалтын зардлыг бууруулах, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих олон талын ач холбогдолтой ажээ.
Б.Ганаа
Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ |
Сэтгэгдэл бичих