Хөвсгөл аймгийн нийт нутгаар хур бороо орсны улмаас ургац хураалтын ажил 4 хоног зогссон бөгөөд өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 17080 га-д үр тариа, үүнээс 16856,9 га-д улаанбуудай, 257 га-д төмс, 243 га-д хүнсний ногоо, 925 га-д малын тэжээл, 2022 га-д тосны ургамал, 101 га-д жимс, жимсгэнэ нийт 20628 га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 26750 тонн үр тариа, үүнээс 26555 тонн улаанбуудай, 3264 тонн төмс, 3159 тонн хүнсний ногоо, 1213 тонн тосны ургамал, 2955 тонн малын тэжээлийн ургамал, 50 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.
Дөрөв хоног зогссон ургац хураалт өнөөдрөөс үргэлжилж байна |
Сэтгэгдэл бичих