“Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийн хүрээнд Чингүнжавын талбайд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцлоо. Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнээр "Шинэ амттан" компанийн “Сувд” брэнд шалгарч Гранпри цом хүртлээ.

"Шинэ амттан" компани 2002 онд байгуулагдаж талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2008 оноос байгалийн сэргээгдэх нөөц баялаг болох нэрс, аньс, гишүүн, чацаргана зэрэг жимсээр чанамал өтгөрүүлсэн шүүс зэрэг 14 төрлийн хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Тус компанийн “Сувд” нэртэй 4 төрлийн өтгөрүүлсэн шүүснүүд органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамжийн шаардлага хангасан тул Хөвсгөл аймгаас анх удаа “Шилжилтийн үеийн органик хүнс”-ээр баталгаажиж гэрчилгээ авсан байна.

| Шинэ амттан компанийн “Сувд” брэнд Гранпри цом хүртлээ |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих