Хөвсгөл аймагт Гал унтраах техникийн олон төрөлт спортын Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 10 жилийн дараа зохион байгуулж байна.
Тэмцээнд Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагын Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Архангай, Төв гэсэн 7 аймгийн 10 багийн 100 гаруй тамирчид довтолгооны шат, саадтай 100м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээн нь Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, Онцгой байдлын албаны мэргэжлийн спортыг иргэд, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой юм.
2003, 2013 онуудад Гал унтраах техникийн олон төрөлт спортын Хойд бүсийн “Алтангадас клуб”-ын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байсан бол өдгөө 10 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Б.Тамир
Гал унтраах техникийн олон төрөлт тэмцээнд 7 аймгийн 100 гаруй тамирчид оролцож байна |
Сэтгэгдэл бичих