Хөвсгөл аймгийн барилгачин залуучуудын Ган холбоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд Мөрөн сумын хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд 1500 мод, бут тарьсан байна.
Залуус энэ жил мод нэмж тарихгүй бөгөөд харин өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудаа арчлан ургуулахыг зорьж байгаа аж.
Өнгөрсөн жилүүдэд тарьсан моднууд нь 90 гаруй хувьтай ургажээ. Залуус модоо услан орчныг цэвэрлэн, хөрсийг нь сэргээн сэлбэсэн байна.
Модыг тариад орхих биш эргээд арчлан ургуулах нь чухал юм. Хэдэн жилийн дараа барилгын салбарын хамт олны тарьсан төгөл болтол арчлан ургуулна гэдгийг залуус онцолж байлаа.
Тухайн мод, бутыг барилгын компани, дэлгүүр, хувийн аж ахуйн нэгж гээд олон хүний оролцоотойгоор тарьсан ажээ.
Б.Ганаа
Барилгачин залуус тарьсан мод бүрээ арчлан ургуулахыг уриалав |
Сэтгэгдэл бичих