Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
2023-03-13 09:45:37, 370

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын  сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

 Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд  3 дугаар сарын 10-ны өдрөөс  15-ны өдрийн 18  цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж,  бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болголоо.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь Хөвсгөл аймагт хүчтэй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилготой юм.

Энэ удаагийн сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн  хариу арга хэмжээ,  удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах аж.

Б.Гантуяа 

 

 

 

 



Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0