Хөвсгөлд 180 мянгат малчин шинээр нэмэгдлээ
2023-02-14 09:52:12, 338

Сар шинийн босгон дээр Хөвсгөл аймгийн аварга малчин өрхүүдийг тодруулж, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар танилцууллаа.

Аймгийн  Хошой аварга малчин 33, аймгийн аварга малчин 144, тэргүүний үйлдвэр үйлчилгээ эрхлэгч 1, аймгийн аварга тариаланч хамт олон 1, аймгийн аварга тариаланч 4, аварга фермер 1 тус тус тодорсон байна.

Тус аймагт 19543 малчин өрхийн 33386 малчин иргэд байна. Мянгаас дээш малтай 933 малчин өрхтэй бөгөөд энэ жил 180 мянгат малчин шинээр нэмэгдсэн байна.

Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 6254494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн байна. Тодруулбал, тэмээ 2507, адуу 348466, үхэр 627501, хонь 3034428, ямаа 2241592 толгойг тус тус тоолуулжээ.

Б.Ганаа

 



Хөвсгөлд 180 мянгат малчин шинээр нэмэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-14 09:59:42
    ?????: лхагважанцан гэгчийн үр хүүхдүүд нь яасанч муу муухай асуудалтай ямар балиар заваан хүмүүс вэ. хорвоо яаж даадаг бнаа