Оюуны чадамж ТББ 5 өрхөд түрээсийн хөнгөлөлт олгожээ
2022-12-14 10:24:46, 347
Хөвсгөл аймагт НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Дотоодын шилжин суурьшигчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийг Оюуны чадамж, хөгжил төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шилжин суурьшигчдад нийгмийн асуудал буюу түрээсийн байрыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх, залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх юм.
 
Тус аймагт энэ онд 176 өрхийн 353 иргэн Мөрөн суманд шилжин ирсэн байна. Иргэдийн 236 нь байнгын оршин суугч, 117 иргэн түр оршин суугч бөгөөд ихэнх иргэн буюу 117 нь ажил хөдөлмөр эрхлэхээр шилжин ирсэн байна.
 
Оюуны чадамж төрийн бус байгууллагаас өнөөдрийн байдлаар шилжин суурьшиж буй 5 өрхөд түрээсийн хөнгөлөлт болох нийт 2 сая төгрөгийг олгосон байна. Мөн төслийн хүрээнд судалгаанд хамрагдсан иргэдийн эрэлт, хүсэлт хэрэгцээнд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах, ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.  
Б.Ганаа


Оюуны чадамж ТББ 5 өрхөд түрээсийн хөнгөлөлт олгожээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0