Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс "Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх" 3 сарын аяныг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тус байгууллагын даргын тушаалаар аяныг зохион байгуулах багийг томилон, 5 зорилтын хүрээнд 21 заалттай төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, зоонозын халдварт өвчний яаралтай дуудлагын бэлэн байдал, сорьцийн менежментийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг ёс зүй, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, чанарын дотоод хяналтыг тогтмолжуулах гэсэн 5 зорилттой ажээ. Дээрх зорилтуудын хүрээнд ЗХӨ-ний маркетингд суурилсан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бий болгох, иргэд олон нийтэд өөрийн байгууллагын онцлог үйл ажиллагааг сурталчилах, байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандартад үнэлгээ хийж цаашдын төлөв байдлыг тодорхойлох, Зоонозын хүний өвчлөлийн сэжигтэй дуудлаганд үйлчилсэн байдлыг үнэлэх гэнэ. Мөн мэрэгч амьтаны дуудлаганд үйлчилсэн байдалд үнэлгээ хийх, дуудлагын мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийж холбогдох зөвлөмжийг боловсруулах, ЗХӨ-ний холбогдолтой шинжилгээний сорьцийн хадгалалт, тээвэрлэлтэнд үнэлгээ өгч, цаашдын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, хачигт халдварт өвчний тохиолдлын сорьцын давтан хамрагдалтанд үнэлгээ өгч, мэргэжилтнүүдэд зөвлөмж зааварчилгаа өгөх, био аюулгүй байдлыг ханган сорьц цуглуулах, зөөвөрлөх, тээвэрлэхэд шаардлагатай иж бүрдлийн хангалтанд үнэлгээ өгч, дутагдалтай зүйлсийн нөхөн хангалт хийх ажээ. Чанарын дотоод хяналтыг тогтмолжуулах зорилтын хүрээнд тусламж үйлчилгээнд хяналт хийх чанарын дотоод хяналтын хуваарийг баталгаажуулан, хэрэгжүүлэх, хяналтаар илрүүлсэн асуудлыг багаар шийдвэрлэж, үйл ажиллагааг төлөвллөн хэрэгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгах, засаж залруулах холбоотой ажлын байрны сургалт, мэргэжлийн холбогдолтой хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг тооцох ажээ.
Б. Гантуяа
АЯНЫ ХҮРЭЭНД 21 ЗААЛТ БҮХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих