Таван сум түймрийн эрсдэл аюултай түвшинд байна
2022-08-29 16:47:50, 541

Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цэцэрлэг, Мөрөн, Бүрэнтогтох, Тосонцэнгэл зэрэг сумдын хуурайшилтын зэрэг түймрийн эрсдэл их буюу аюултай  түвшинд хүрсэн байна. Тус аймагт  он гарсаар объектын гал түймрийн 51 удаагийн дуудлага мэдээлэл ирснээс Мөрөн суманд 23, бусад сумдад 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулан үзвэл гэмтэлтэй цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашигласан, зуух, яндангаа хөөлөөгүйгээс, ил задгай үнс нурмыг асгасан зэрэг шалтгаанууд  эзэлж байгаа юм. Сүүлий үед хуурайшилт нэмэгдэж байгаа тул аялал зугаалгаар явж буй иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.

Сэтгүүлч Б.Амирлан 



Таван сум түймрийн эрсдэл аюултай түвшинд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0