Үндэсний статистикийн хорооноос "Хөдөө аж ахуйн анхны тооллого"-ыг улс орон даяар 6 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн тооллогын сургагч багш нарыг бэлтгэх, хөдөө аж ахуйн тооллогын сургалтыг орон нутагт хийж байна. Тус аймагт хүнс хөдөө аж ахуйн тооллогод 57 тоологч 24 шалгагч бүхий 88 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 7721 өрх, аж ахуйн нэгжийг хамруулах аж.
	
Тооллого хийснээр сүүлийн жилүүдэд хэрэгцээ нь улам ихээр нэмэгдсээр байгаа хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаарх мэдээлэл, хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэл явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн өрхийн хүнсний аюулгүй байдал, хомстол, хангамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах боломж бүрдэнэ гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг өрх, аж ахуйн нэгжийн мэдээллийг газар зүйн мэдээллийн системтэй анх удаа уялдуулах боломж бүрдэж байгаагаараа онцлог ажээ.
Б.Туяа
| Хүнс хөдөө аж ахуйн тооллогод 7721 өрх, аж ахуйн нэгж хамрагдана | 
			  ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26 
 
                
    
			  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18 
 
                
    
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
    
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
    
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
    
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
    
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
    
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
    
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих