Мөрөн нисэх буудал нь 2010 оны Засгийн газрын 344-р тогтоолоор олон улсын боомт нисэх буудал болохоор тогтоол гарсан байна.Үүнтэй холбогдуулан 2010 оноос эхлэн бэлтгэл ажлыг хийж өнөөдрийн байдлаар бүрэн дуусжээ.
Олон улсад нисэхийн мэдээллээр /AIP/ Мөрөн нисэх буудлыг "Мөрөн Олон улсын нисэх буудал" боллоо гэдгийг энэ сарын 19-нд зарласан байна. Ийнхүү олон улсын болсон учраас Мөрөн чиглэлд нислэг үйлдэх гадаад улс орнууд Иргэний нисэхийн ерөнхий газарт хандан зөвшөөрөл авсны дараа нислэг үйлдэх боломж бүрдэх юм байна. Мөрөн нисэх буудал нь 1954 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хувийн жижиг онгоцнууд бууж байгаа бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан 6 сарын 15-аас Хүннү эйр компани нислэг үйлдэж эхлэх ажээ.
Мөрөн нисэх буудал олон улсын боллоо |
Сэтгэгдэл бичих