"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн II ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гаргасан.
Тус компани 3.74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр олон нийтээс наймдугаар сарын 16-ныг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг авсан бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 10-ны өдөр хүлээн авч дууссан байна.
"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад нийт 100 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 4 сая 405 600 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр нэмэлт үнэт цаас гаргах үйл ажиллагаа амжилттай болох нөхцөл бүрджээ. Тус компани Санхүүгийн Зохицуулах Хороонд захиалгын хуваарилалтын талаарх мэдэгдлээ хүргүүлсэн байна.
"ХӨВСГӨЛ АЛТАНДУУЛГА" ХК 3.74 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих