ХӨВСГӨЛД ХАДЛАН БЭЛТГЭЛ 41 ХУВЬТАЙ БАЙНА
2018-09-12 10:20:42, 658
Хөвсгөл аймгийн хэмжээнд малчид ардиргэдийн хүчээр 214 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс 89000 тн буюу нийт бэлтгэх хадлангийн 41 хувийг бэлтгээд байна. Аймгийн хэмжээнд 6981 хүн, 2560 техник хэрэгсэлтэйгээр хадлан тэжээлээ бэлтгэжээ.
Тус аймагт 5,3 сая толгой мал өвөлжих бөгөөд мал сүргийг 130 хоног тэжээх хадлан тэжээл бэлтгэн авахыг зорьж байгаа гэнэ. Мөн 14000 тн давс хужир бэлтгэхээс 2000 тн давс,  52 тн гар тэжээлийг бэлтгэжээ. Хадлан бэлтгэл ид үргэлжилж байгаа боловч хур борооны улмаас удааширч, өвс хатахгүй илжрэх зэрэг тохиолдол гарч байгаа ажээ.


ХӨВСГӨЛД ХАДЛАН БЭЛТГЭЛ 41 ХУВЬТАЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0