Хөвсгөл аймгийн хэмжээнд 11200 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд 7000 гаруй нь харьяалалгүй ахмадууд байна.
Олон улсын ахмадын баярыг угтаж аймгийн ахмадын хорооноос харьяалалгүй ахмадуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудад хамааруулж ахмадуудаа баярын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл харьяалалгүй гэсэн нэрийн дор ямар нэгэн арга хэмжээнд оролцож чаддаггүй ахмадуудыг тодорхой хэмжээнд хамааралтай болгосноор бусад ахмадуудын адил арга хэмжээнд оролцох боломж бүрдэх гэнэ. Тус аймаг энэ оныг “Ахмад настнаа дээдлэх жил” болгон зарлаж ахмадуудын дунд урлаг спортын наадам зохион байгуулж, ахмадууддаа эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж үзлэг оношлогоонд хамруулах, сум бүрт ахмадын төв байгуулах зэрэг олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Мөн ирэх 10 сарын 1-нд ахмадын баярын өдрийг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд тэмдэглэнэ. Энэ үеэр ахмадын жагсаал, 100 ахмад хийн дасгалын үзүүлбэр үзүүлж ахмадуудын дунд тэмцээн наадам болох ажээ.
ХӨВСГӨЛД 7000 ГАРУЙ ХАРЬЯАЛАЛГҮЙ АХМАДУУД БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих