Хөвсгөл аймгийн зарим сум болон уулархаг нутгаар өнгөрсөн шөнө энэ намрын анхны цас орлоо. Тус аймгийн Улаан-Уул сумын төвд 3 см, Цагаан-Уул, Арбулаг, Хатгал тосгон зэрэгт бага зэргийн цас орсон байна. Мөн уулархаг нутгаар цас орсон бөгөөд өнөөдрөөс тус аймгийн нийт нутгаар хасах хэмд шилжин цочир хүйтрэх төлөвтэй байна. Хүйтэн энэ сарын 7 хүртэл хадгалагдаж 7-9 хүртэл дулаарах бол 10-аас дахин хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих