Өсөх ирээдүйтэй бөхөөр Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвням тодорлоо
2022-01-10 21:39:14, 1476

 Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулсан аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан боллоо.  Барилдаанд Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням түрүүлж, Арбулаг сумын харьяат аймгийн заан  Г.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Энэ үеэр өсөх ирээдүйтэй бөхөөр Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвнямыг тодруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.  Мөн  Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад  хүндэтгэл үзүүллээ. Тус аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 10 депутат орон нутагтаа ажиллаж амьдарч байна.

Б.Ганаа 



Өсөх ирээдүйтэй бөхөөр Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвням тодорлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0