"Хөвсгөл Тэвхэн" компани Гран при шагнал хүртлээ
2021-12-31 16:06:28, 1249

 МҮХАҮТ-ын Хөвсгөл салбар танхимаас зохион байгуулдаг “Entrepreneur-2021” оны шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулах үйл ажиллагаа болж, "Хөвсгөл Тэвхэн" компани шилдгийн шилдгээр шалгарч, Гран при шагнал хүртлээ.

"Хөвсгөл Тэвхэн" ХХК 1996 онд гэр бүлийн 2 гишүүнтэй хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол өнөөдөр Эрхэс 1,  Эрхэс 2, Тэвхэн гэсэн 3 том худалдааны төв болж өргөжин 100 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байгаа аж.

Тус компани нь хүнсний бараа бүтээгдэхүүний үндэсний шилдэг үйлдвэрлэгч болон импортлогч 40 гаруй компанийн Хөвсгөл аймаг дахь албан ёсны гэрээт борлуулагч болж, эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн гарын үсэг бүхий “Хөвсгөл аймгийн ХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр томилов” гэсэн батламжийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд дарга Ж.Сарангэрэл гардуулан өглөө.

 

Б.Ганаа



"Хөвсгөл Тэвхэн" компани Гран при шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0