НАЙМАН САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ
2018-05-26 23:08:27, 577
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагад хандан иргэд, олон нийт, хүүхэд залуучууд, төрийн албан хаагчдын гадаад хэл, цахим боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Гадаад хэл, цахим сургалтын төв”-ийн төсөл бичин хүргүүлсэн байна.
Төслийн хүрээнд хэрэглэх найман сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагуудад “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хөвсгөл аймаг дахь ОНХХ-ийн менежер Г.Дулмаахүү гардуулан өглөө. Төслийн хүрээнд “Гадаад хэл, цахим сургалтын төв”-ийг байгуулж  үйл ажиллагаагаа тогтмол явуулснаар аймгийн иргэд, олон нийт, залуучууд, төрийн албан хаагчдын гадаад хэл, цахим хэрэглээний түвшин сайжирч, олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах, гадаадад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэх ажээ.
 


НАЙМАН САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0