ХӨВСГӨЛ АЙМАГТ АНХНЫ 10 ДАВХАР ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
2018-09-01 10:54:11, 2547
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод анхны 10 давхар орон сууц ашиглалтад орлоо. 40 айлын 10 давхар орон сууцны барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд төмөр бетон, бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөнд тэсвэртэй гэдгээрээ онцлог гэнэ. Мөн дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий вакум цонх, орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл 24 цагийн ажиллагаатай цахилгаан шат, автомашины дулаан зогсоол, төвлөрсөн халуун хүйтэн устай галын аюулгүй байдлын систем, дотор болон гадна талбайн камерын хяналтын систем, хүүхдийн тоглоомын талбай зэрэгтэй аж. Орон сууцыг хувийн хөрөнгө оруулалтаар "Оймон" ХХК хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.Орон сууцны захиалгыг 8000-3002 утсаар авч байна. 
Б.Гантуяа


ХӨВСГӨЛ АЙМАГТ АНХНЫ 10 ДАВХАР ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0