Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Хөвсгөл Монре даатгал, Гурван-Эрдэнэ жуулчны баазтай хамтран зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд жолооч зорчигч нарт урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч 6 ширхэг самбарыг хийж байршуулжээ. “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2018” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул, Хатгал тосгоны чиглэлд жолооч зорчигч нарт анхааруулга мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч байршуулснаар зам тээврийн осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажээ. “Тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос зам тээврийн осол эрс нэмэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байна” гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч А.Эрдэнэзул мэдээлж байлаа.
Б.Гантуяа
ГЭРЭЛ ОЙЛГОГЧ САМБАРУУДЫГ БАЙРШУУЛЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих