Мөрөн сумын гэр хороололд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар хөрсний бохирдол бууруулах эко ариун цэврийн байгууламж төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Мөрөн сумын 1, 2-р багийн гэр хорооллуудад энэ онд 30, ирэх онд 90, нийт 120 эко ариун цэврийн байгууламж улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөжээ.

Өнөөдөр Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа төслийн ажлын явцтай танилцлаа. Эко ариун цэврийн байгууламжийн бүхээгнүүдийг хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд суурилуулалт эхэлнэ гэдгийг гүйцэтгэгч Бумбах компаниас мэдээллээ.
Б.Туяа
| Мөрөн сумын гэр хороололд "Эко ариун цэврийн байгууламж" суурилуулна |
Сэтгэгдэл бичих